Цар тахлын улмаас ЭЕШ өгч амжаагүй сурагчдын шалгалт маргаашнаас эхэлнэ

Өнгөрөгч наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдварын улмаас оролцож чадаагүй 100 гаруй шалгуулагчид бий. Тэгвэл эдгээр хүүхдүүдээс есдүгээр сарын 2-4-ний хооронд шалгалт авна. Уг шалгалтад оролцох шалгуулагчид дараах мэдээлэлтэй сайтар танилцана уу.